Францад очсон Монгол аялагчид их хэмжээний бэлэн мөнгө, бичиг баримтаа хулгайд алджээ

Францад очсон Монгол аялагчид их хэмжээний бэлэн мөнгө, бичиг баримтаа хулгайд алджээ

Франц Улсад манай улсаас түр хугацаагаар очих иргэдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Парис болон бусад томоохон хотуудад Монгол иргэд цүнх, бичиг баримт бусад үнэ бүхий зүйлээ хулгайд алдах тохиолдол эрс нэмэгджээ.

Тодруулбал, сүүлийн байдлаар гэхэд 1-10 мянган евротой тэнцэх хэмжээний бэлэн мөнгө, бичиг баримтаа цүнхтэйгээ алдсаны улмаас аяллаа цуцалж иргэд ЭСЯ-ндаа хандсан байна. Иймд тус улсын ЭСЯ-ны зүгээс олон нийтийн газар (Эйфелийн цамхаг) явахдаа анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байх, бэлэн мөнгө их хэмжээгээр авч явахгүй байх, бичиг баримтаа аль болох биедээ саланги авч явахыг зөвлөж байгаа аж.