ТОДРУУЛГА: Шороон зам дээр насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсний улмаас хоёр хүн амиа алдсан

ТОДРУУЛГА: Шороон зам дээр насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсний улмаас хоёр хүн амиа алдсан

Энэ тавдугаар сарын 22-ны өдөр /2022.05.22/ Баянхонгор аймаг Галуут сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, таван хүн бэртэж хоёр хүн харамсалтайгаар амь насаа алдсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл тус хэрэг явдлын талаар бид тодрууллаа.

Тодруулбал, 46 настай эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй буюу 16 настай хүүхдэд жолоогоо шилжүүлж өгснөөс болж тус осол гарсан юм. Тухайн үед автомашинд нийт долоон иргэн зорчиж явсан бөгөөд шороон зам дээр онхолдож улмаар урд талын суудалд сууж явсан 16 настай М, 46 настай Э нар амь насаа алдсан. Харин бусад таван зорчигч одоогоор биеийн байдал харьцангуй гайгүй гэв. Иймд холбогдох албанаас хүн тээвэрлэх журам зөрчсөн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байна.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө