Улаанбаатарт 26 градус дулаан байна

Улаанбаатарт 26 градус дулаан байна

Өнөөдөр\2022.05.26\ нутгийн баруун хагаст үүлшинэ. Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 24-26 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.