ОХУ-д гарсан ойн түймэр хил давж, Төв аймагт орж иржээ

ОХУ-д гарсан ойн түймэр хил давж, Төв аймагт орж иржээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минж” гэдэг газар Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн тухай дуудлага өчигдөр/2022.05.25/ 19:11 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг тавдугаар сарын 26-ны өдрийн 07:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас хил давж орж ирсэн ойн түймрийг унтраахаар агаараас тандалт хийх, алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр шийдвэрлэсний дагуу нислэг үйлдэхээр бэлтгэж байгаа талаар ОБЕГ мэдээлэв. 




Өнөөдөр гахай өдөр

18 цагийн өмнө