ОБЕГ: Минжийн хангайд гарсан түймрийн голомт руу үндэсний аврах бригадын алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ

ОБЕГ: Минжийн хангайд гарсан түймрийн голомт руу үндэсний аврах бригадын алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минж” гэдэг газарт аймгийн төвөөс зүүн хойд зүгт 317км-т Хилийн тэмдгийн чиглэлд ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2022 оны таван сарын 25-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангид шөнийн 01:00 цагт очжээ.

Мөн 2022 таван сарын 26-ны өдрийн 07:36 цагт Улаанбаатараас ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ЕС-145 загварын нисдэг тэрэг Үндэсний аврах бригадын алба хаагчдыг аван түймрийн голомт руу нисэж, Минжийн заставт буулгасан бол хоёр дахь бүлгийг Мөнгөнморьт сумаас аван Минжийн заставт хүргээд байна.

Түүнчлэн түймрийг бүтэн тойрч тандалтын нислэг үйлдсэн бөгөөд Хилийн тэмдэгтийн чиглэлд нутгийн гүн рүү түймрийн өргөн 1 км, урт 700 м орчим, хилийн тэмдэгтээс 500 орчим метрийн зайтай байна. ОХУ талдаа шатлага их явагдаж байна. Түймрийн зүүн урд болон урд хэсэгт уугьж байна, баруун хэсгээр намагт тулж унтарсан. Нэмэлт хүч шаардлагагүй гэж мэдэгдсэн байна. Алба хаагчид Минжийн заставаас мориор гол гарч, түймрийн голомт руу 1.8 км явганаар явж очно гэж  Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.