ОБЕГ: Минжийн Хангайд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

ОБЕГ: Минжийн Хангайд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минжийн Хангай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 312 км, сумын төвөөс хойд зүгт 122 км/-т Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн тухай дуудлагыг 19:11 цагт хүлээн авсан.

ОБЕГ-ын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас хил давж орж ирсэн ойн түймэрт агаараас тандалт хийх, түймрийн зураглал гаргах, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр 05.26-ны өдрийн 07:36 цагаас эхлэн 19:46 цагт хүртэл нийт 9 удаагийн нислэгийг үйлдсэн.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид мөн өдрийн 05.27-ны өдрийн 03:10 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд очсон. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.