ШУУРХАЙ: Сингапурын шүүхээс нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнайд 14 хоног хорих ял оноожээ

ШУУРХАЙ: Сингапурын шүүхээс нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнайд 14 хоног хорих ял оноожээ

Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдорж нар казино тоглож, хулгай хийсэн хэргээр Сингапур улсад баривчлагдсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа.

Тэгвэл Д.Баярмагнайд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр /2022.05.26/ болж тус улсын шүүхээс түүнд 14 хоног хорих ял оногдуулсан байна.

/Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/  Харин Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдорж нар нь тус хэрэгт холбогдсон хэмээж байсан ч мөрдөн байцаалтын шатнаас хэрэгт холбогдолгүй гэж үзээд буцаасан гэж буй.  Ташрамд дурдахад, Монгол улсаас Сингапурт суугаа Консулын газраас тухайн хэрэгт нэр холбогдсон иргэнд хууль зүйн болон бусад туслалцаа дэмжлэгийг үзүүлж байгаа аж.