Нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Монгол Улсын хилээр гарч явсан байгаа аж. Тэрбээр энэ сарын 31 /2022.05.31/-ний өдөр ирэхээр хилээр гарсан байна. Тиймээс түүнийг ирсний дараа шүүх хурлыг товлох юм байна.
