УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Ганхуяг нарт хилийн хориг тавих эсэхийг ӨНӨӨДӨР хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Ганхуяг нарт хилийн хориг тавих эсэхийг ӨНӨӨДӨР хэлэлцэнэ

Нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд хүргүүлсэн байдаг. Улмаар шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт Монгол Улсын хилээр гарах хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Ганхуяг нарт хилийн хориг тавих прокурорын саналыг шүүх ӨНӨӨДӨР хэлэлцэхээр болсон байна. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Монгол Улсын хилээр гарч явсан байгаа аж. Тэрбээр энэ сарын 31 /2022.05.31/-ний өдөр ирэхээр хилээр гарсан байна. Тиймээс түүнийг  ирсний дараа шүүх хурлыг товлох аж.