ТОДРУУЛГА: ШШГГ-ын дарга Х.Оюунболдын оронд Б.Дашдавааг томилсон нь ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгтэй холбоогүй

ТОДРУУЛГА: ШШГГ-ын дарга Х.Оюунболдын оронд Б.Дашдавааг томилсон нь ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгтэй холбоогүй

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан билээ.

Тэгвэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Х.Оюунболд, Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга Ч.Мөнх-Эрдэнэ нарыг цагдан хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Д.Эрдэнэбилэгт илт давуу байдал олгож, түүнтэй уулзахыг завдсан гэх мэдээлэл гараад буй. Улмаар дээрх нэр бүхий албан тушаалнуудыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэх мэдээлэл ч хөвөрч байна. 

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Х.Оюунболдыг өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Б.Дашдавааг томилсон. Гэхдээ энэ нь Д.Эрдэнэбилэгтэй уулзахыг завдсан, түүнд давуу байдал олгосон гэх мэдээлэл гарахаас өмнө хийгдсэн томилгоо. Үүнтэй ямар ч холбоогүй. Харин Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга Ч.Мөнх-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудал одоогоор яригдаагүй" гэдгийг онцоллоо.