БНСУ-д амьдардаг 13 настай монгол хүүг эцэг, эхийнх нь хамтаар иммигрэйшнд хорьжээ

БНСУ-д амьдардаг 13 настай монгол хүүг эцэг, эхийнх нь хамтаар иммигрэйшнд хорьжээ

БНСУ-д энэ сарын 28-ны өдөр монгол гэр бүлийг иммигрэйшнд хорьжээ. Тодруулбал, 13 настай монгол хүүг эцэг, эхийнх нь хамтаар Гадаадын иргэн, харьяатын газар буюу иммигрэйшнд хорьсон байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар хүүг аавтай нь хамт нэг өрөөнд, ээжийг нь тусад нь хорьжээ. Хүү тус улсын сургуульд суралцдаг бөгөөд одоо хичээл, сургуульдаа явж чадахгүй нөхцөл байдалд байгаа аж.