УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хилийн хориг тавьсан шүүхийг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаар болжээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хилийн хориг тавьсан шүүхийг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаар болжээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дээрх шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаар болсон бөгөөд энэ талаарх хүсэлтийг өнөөдөр түүний өмгөөлөгч шүүхэд гаргаж өгөх аж. 

14.5 дугаар зүйл. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 1-д Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ" гэж заажээ.