Баян-Өлгий аймагт 30 бог мал аянгад өртөж хорогджээ

Баян-Өлгий аймагт 30 бог мал аянгад өртөж хорогджээ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн нуур багийн “Өргөнширэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 165 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Аянга бууж бог мал хорогдсон тухай мэдээллийг тус сумын онцгой байдлын хэлтэс хүлээн авчээ. Мэдээллийн дагуу таван сарын 27-ны өдрийн 19:00 цагт аянга бууж малчин Т-ийн 30 бог мал аянгад өртөж хорогдсон байсан тул мэдээллийг таван сарын 28-ны өдрийн 09:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.