Зургаадугаар сарын 1-нд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана

Зургаадугаар сарын 1-нд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ лхагва гараг /2022.06.01/-т тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Тээврийн хэрэгслийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамж гаргажээ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Үүнд:

  • Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл)
  • Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнууд