УИХ-ын гишүүн, яллагдагч Г.Амартүвшинг хилээр гарахыг хязгаарлах эсэх хурал өнөөдөр болохоор товлогдов

УИХ-ын гишүүн, яллагдагч Г.Амартүвшинг хилээр гарахыг хязгаарлах эсэх хурал өнөөдөр болохоор товлогдов

Нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд энэ дагуу шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын хилээр гарахыг хязгаарлах хязаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. 

Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь энэ сарын 31-ний өдөр /2022.05.31/ ирэхээр Монгол Улсын хилээр гарч явсан. Тиймээс түүнийг  ирсний дараа шүүх хурлыг товлохоор болсон гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн. Гэвч үүнийг тэрбээр үгүйсгээд байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн, яллагдагч Г.Амартүвшинг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах прокурорын саналыг хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдрийн 15 цагт хийхээр товлосон байна. Харин шүүх хуралдааны танхимын хүртээмжгүйгээс тодоргүйгээр хүлээгдэж байгаа гэдгийг шүүхийн хэвлэлийн албанаас мэдээллээ.