"Таван хором хүлээе" төсөл хэрэгжиж, дууслаа

"Таван хором хүлээе" төсөл хэрэгжиж, дууслаа

www.zarig.mn сайтаас санаачлан хэрэгжүүлсэн хүүхдийг авто тээврийн ослоос сэргийлэх, тохиолдлын тоог бууруулах "Таван хором хүлээе" төсөл 45 хоног хэрэгжиж, дууслаа.

Тэд өнөөдөр төслөө дүгнэж, мэдээлэл өглөө. "Таван хором хүлээе" төсөл эл хугацаанд хоёр сая гаруй иргэн, хүүхдэд сэрэмжлүүлсэн видео хүргэж, цэцэрлэгт хүрээлэнд төслөө мэдээлэл сурталчилгааны ажлыг хоёр удаа зохион байгуулж, нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн хантааз, дохиурыг сольж өгсөн байна.

Төслийг Шунхлай ХХК, Боловсролын яам, Хуульзүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Албан журмын даатгуулагчдын холбоо, Баянгол дүүргийн ИТХ, Тээврийн цагдаагийн газрын хамт олон хамтран хэрэгжүүлжээ.

Таван согтуу жолооч тутмын нэг нь дахин согтуугаар жолоо барьж, нэг өдөрт 300 жолооч саатуулагдаж байна. Тиймээс согтуу жолоочид үүрүүлэх хариуцлагыг чангаруулах, сургуулийн ойр орчмын замыг тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах хэрэгтэй, шаардаад хийлгэнэ хэмээн Н.Өнөрцэцэг мэдээллийн үеэр онцлон хэлсэн юм.