ШУУРХАЙ: Инчон хотод барилгын ажил хийж байсан монгол залуу экскаватортайгаа осолдож, амиа алджээ

ШУУРХАЙ: Инчон хотод барилгын ажил хийж байсан монгол залуу экскаватортайгаа осолдож, амиа алджээ

БНСУ-ын Инчон хотод монгол эрэгтэй ажлаа хийж байгаад ослоор нас барсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Тодруулбал, өчигдөр/2022.05.30/ Инчон хотын Ёнсу дүүргийн Оннён-донг гэх газарт барилгын жижиг экскаватор дээр ажиллаж байсан гадаад иргэн нас барсан гэх дуудлага шөнийн 11: 49 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ослын газарт очиход 40 гаруй насны монгол иргэн А нас барсан байжээ. Урьдчилсан шалгалтаар А-ийн жолоодож явсан экскаватор барилгын нүхэнд үнаж, осол гарснаар амиа алдсан нь тогтоогдсон байна. Цагдаагийн алба хаагч “Экскаватор цонхгүй байсан тул осолдох үеэр А шидэгдэж, унасан бололтой” гэжээ. Цагдаагийн байгууллагаас А-ийн цогцост задлан шинжилгээ хийлгэх хүсэлтийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд гаргаж, ослын шалтгааныг тогтоохоор төлөвлөж байна.

Тус барилга нь урьд нь хүүхдийн асрамжийн газар байсан бөгөөд одоо саун болгон шинээр засварлаж байгаа аж. Монгол иргэн А нь экскаватороор шалны суурь өрөмдөж, хаягдал бетон зэргийг зайлуулдаг ажил хийдэг байсан гэжээ.  

Эх сурвалж: Mk.co.kr