Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо 2 дугаар багийн “Хачим” гэдэг газар тавдугаар сарын 30-ны өдрийн 10:27 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, энэ тухай мэдээллийг 10:36 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлжээ.