ШУУРХАЙ: Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татжээ

ШУУРХАЙ: Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татжээ

АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой хэргээр яллагдагчаар татаж, шүүхийн шийдвэрээр цагдан хориод буй.

Тэгвэл Д.Эрдэнэбилэгийн хэрэгт холбогдуулан Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татжээ. Тодруулбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг хууль бусаар концессоор эзэмшүүлсэн хэргээр Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээлэв.  Д.Сугар нь Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хамт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг Д.Эрдэнэбилэгийн компанид концессоор эзэмшүүлэх бүх шийдвэрүүдийг гаргаж, гэрээг нь үзэглэсэн аж.