БНСУ-д иммигрэйшнд хоригдоод байсан 13 настай монгол хүүг ээжийнх нь хамтаар түр суллажээ

БНСУ-д иммигрэйшнд хоригдоод байсан 13 настай монгол хүүг ээжийнх нь хамтаар түр суллажээ

БНСУ-д энэ сарын 28-ны өдөр монгол гэр бүлийг иммигрэйшнд хорьсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, 13 настай монгол хүүг эцэг, эхийнх нь хамтаар Гадаадын иргэн, харьяатын газар буюу иммигрэйшнд хориод байсан юм.

Хүү тус улсын сургуульд суралцдаг бөгөөд хичээл, сургуульдаа явж чадахгүй нөхцөл байдалд ороод байсан. Тэгвэл өчигдөр/2022.05.30/ хүүг ээжийнх нь хамтаар түр суллажээ. БНСУ дахь Монгол иргэдийн эрхийг хамгаалах ТББ хүүгийн гэр бүлд туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа аж.