ВИДЕО: Иргэдтэй маргаан үүсгэж, автомашиныг нь ачсан асуудлыг Цагдаагаас зөрчлийн хэрэг нээн ШАЛГАЖ эхэлжээ

ВИДЕО: Иргэдтэй маргаан үүсгэж, автомашиныг нь ачсан асуудлыг Цагдаагаас зөрчлийн хэрэг нээн ШАЛГАЖ эхэлжээ

Ачилтын компанийн ажилтан нэгэн иргэний биед халдаж, автомашиныг нь ачиж буй бичлэг өчигдөр /2022.05.30/ цахим сүлжээнд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлсэн билээ. 

Тэгвэл тус асуудлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо олны нэрлэж заншсанаар Үлэг гүрвэлийн музейн замд нэгэн иргэн автомашинаа байрлуулсан байжээ. Харин үүнийг нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэмээн автомашин ачилтын "Бат Зэв" ХХК-ны ажилчид ачихыг завдсан байна. Гэвч тухайн үед ойролцоо байсан иргэд автомашиныг ачуулахгүй хэмээн маргаан үүсгэсэн аж. Энэ нь цахим сүлжээнд байршиж, улмаар цагдаагийн байгууллагаас тус үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгахаар Зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Ташрамд өгүүлэхэд, иргэдтэй маргаан үүсгэсэн машин ачилтын "Бат Зэв" ХХК нь В.Гантогоо гэх хүний эзэмшлийнх аж.  




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө