"Хүүхдийн баяр"-ыг тохиолдуулан Улаанбаатарт дараах авто замуудыг 20:00 цаг хүртэл хаагаад байна

"Хүүхдийн баяр"-ыг тохиолдуулан Улаанбаатарт дараах авто замуудыг 20:00 цаг хүртэл хаагаад байна

Нийслэлийн Засаг дарга Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамжийн дагуу өнөөдөр (2022.06.01) өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Үүнд:

  • Цаг уурын уулзвар буюу Өглөөний гудамжны авто замын хөдөлгөөнийг,
  • Засгийн газрын ордны баруун, зүүн талыг,
  • Туушингийн урд талын замын хөдөлгөөнийг,
  • Гэндэнгийн гудамж буюу Шангрилагаас Хүүхдийн ордон хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, явганаар хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Авто замын мэдээлэл




Өнөөдөр тахиа өдөр

15 минутын өмнө