Өнөөдөр\2022.06.02\нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говь, талын 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө 26-28 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.