Прага хотын амьтны хүрээлэн Зүүнгарын говьд Тахь сэргээн нутагшуулахаар боллоо

Прага хотын амьтны хүрээлэн Зүүнгарын говьд Тахь сэргээн нутагшуулахаар боллоо

Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНЧУ-ын Прага хотын амьтны хүрээлэнгийн төлөөллүүдтэй уулзаж Монгол Улсад тахийг сэргээн нутагшуулах төслийн ажлыг үргэлжлүүлэх талаар ярилцлаа.

Уулзалтаар Прагийн амьтны хүрээлэнгээс Халгол сумын Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт тахь үргэлжлүүлэн нутагшуулах хүсэлт тавьж Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ дэмжиж буйгаа илэрхийллээ. 

Монгол Улсад 2022 оны байдлаар Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт 380, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 422, Хомын талын байгалийн цогцолборт 132 нийт Монгол Улсад 934 тахь нутагшиж байна. 

Мөн түүнчлэн Прагийн амьтны хүрээлэнгээс тодорхой тооны тахийг нутагшуулсан нь Зүүнгарын говьд тахийн тоо толгой өсөхөд бодитой хувь нэмэр оруулж байгааг Чех улсын талаас онцоллоо.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө