БИДНИЙ ТУХАЙ: Хөвсгөл нууранд живсэн автомашинуудад 48 тонн орчим шатахуун хадгалагдаж байна

БИДНИЙ ТУХАЙ: Хөвсгөл нууранд живсэн автомашинуудад 48 тонн орчим шатахуун хадгалагдаж байна

Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах ажлын хэсгийн хурал болжээ. Хуралдаанаар бохирдлоос хамгаалахын тулд нууранд живсэн 28 автомашиныг гаргаж авах ажлын талаар хэлэлцсэн байна. Ингэхийн тулд техник, хэрэгслийн байршлыг тогтоох суурь судалгаа хийх шаардлагатай байгааг албаныхан онцолжээ.

Албаныхны мэдээлснээр 28 автомашины нь тавд нь 40 тонн орчим шатахуун хадгалагдаж байгаа аж. Мэргэжилтнүүдийн зүгээс түлшийг тусгай төхөөрөмжөөр шахсаны дараа автомашинуудыг гаргах боломжтой гэжээ. Хөвсгөл нуур нь Монгол Улсын хойд хэсэгт Оросын хилийн ойролцоо байрладаг цэнгэг устай томоохон нууруудын нэг юм. Нуурын нийт талбай нь 2760 км² юм. 

Эх сурвалж: Красная Весна