Улаанбаатарт өнөөдөр өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно

Улаанбаатарт өнөөдөр өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно

Ойрын хоёр хоногтоо нутгийн өмнөд хэсгээр халж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

ӨНӨӨДРИЙН /2022.06.03/  20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус дулаан.

Говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө