"Будаа хадгалдаг байсан зоорь"-ноос олдсон хүү найзуудтайгаа тоглож байгаад унаж, амиа алдсан байж болзошгүй байна

"Будаа хадгалдаг байсан зоорь"-ноос олдсон хүү найзуудтайгаа тоглож байгаад унаж, амиа алдсан байж болзошгүй байна

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлага энэ сарын 5-ны өдрийн 12.20 цагт цагдаагийн газарт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хэргийн газарт очиход “ ... тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-гийн хүү О /14 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай олджээ. Цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Тухайн хүүхэд зургадугаар сарын 2-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байжээ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Тухайн хүүхэд нь найзуудтайгаа тоглож байгаад осолдсон байж болзошгүй байгаа аж. Тодруулбал, хүүхэд алга болох үеэр тухайн газарт найзуудтайгаа тоглож байсан бөгөөд найзууд нь талийгаач хүүг олоогүй учир гэртээ харьсан гэж ойлгоод явсан байжээ.  Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжүүлж байгаа юм байна. Иймд иргэдийг хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө