Оюутнуудаас хахууль авч, дүн зассан ШУТИС-ийн багшийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Оюутнуудаас хахууль авч, дүн зассан ШУТИС-ийн багшийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

АТГ-аас өнгөрөгч долоо хоногт ШУТИС-ийн багш хууль бусаар сурлагын дүн засаж оюутнуудаас хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Тодруулбал, тус сургуулийн шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн ахлах багш "Э" 2020 оны тавдугаар сард хууль бусаар сурлагын дүн засаж оюутнуудаас хахууль авсан хэрэгт холбогджээ. Прокуророос хэргийн материалтай танилцан, яллах дүгнэлт үйлдэх юм.