Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2022.06.07/ хуралдаж, Ардчилсан намын Тамганы маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна. Тус хурлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон түүнд хадгалагдаж байгаа тамга тэмдэг хууль ёсных гэдгийг баталж, Ц.Тувааныг Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээд болох мөн түүнд хадгалагдаж байгаа тамга хууль бус хүчингүй болохыг шүүх тогтоолоо.
