"Гэрчүүд гомдол гаргасан" тул Н.Түвшинбаярын шүүх хурлыг шууд дамжуулахыг зөвшөөрсөнгүй

"Гэрчүүд гомдол гаргасан" тул Н.Түвшинбаярын шүүх хурлыг шууд дамжуулахыг зөвшөөрсөнгүй

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 12 дугаар зүйл. 12.4.Шүүх өөрийн цахим хуудастай байх бөгөөд шийдвэр, үйл ажиллагаагаа олон нийтэд тогтмол мэдээлнэ. 12.5.Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу шүүх хурлын эхлэл хэсгийн нээлттэй дэлгэцээр харуулаад шүүх хурал хаалттай үргэлжиллээ.

Мөн шүүх хуралд оролцож буй гэрчүүд гомдол гаргасан учраас шүүх хурлаас шууд лайв бичлэг хийхийг зөвшөөрөөгүй байна. Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэх хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж явуулах юм.