Л.Данзанноров: Н.Түвшинбаярын зүйлчлэлийг "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" зүйл ангиар өөрчлүүлэх байр суурьтай оролцоно

Л.Данзанноров: Н.Түвшинбаярын зүйлчлэлийг "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" зүйл ангиар өөрчлүүлэх байр суурьтай оролцоно

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Нандинцэцэг оролцож байна.

Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров энэ удаагийн шүүх хуралд түүнд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д заасан зүйл ангиудыг өөрчлүүлэх саналтай оролцож байгаагаа шүүх бүрэлдэхүүнд танилцуулав. Тэрбээр "Эрүүгийн хуулийн 10.1-2.1-д заасан "Хүнийг алах" гэсэн зүйл ангийг 11.1 буюу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах зүйл ангиар өөрчлүүлэх, мөн 17.8-1-д заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх зүйл ангийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцоно" хэмээлээ.