ТЦА:  Эргэхдээ хоёр автомашины дээгүүр гарсан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

ТЦА: Эргэхдээ хоёр автомашины дээгүүр гарсан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Залуучуудын гудамж, “Сондор” дэлгүүрийн хажуу замд Тоёота приус 30 маркийн автомашин эргэхдээ зам дээр зогсож байсан приус 30, Марк 2 автомашины дээгүүр гарсан осол гарчээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, “Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна. Ослын шалтгааныг одоохондоо тодорхойлох боломжгүй байна” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

35 минутын өмнө