СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хууль бусаар мод бэлтгэж байхдаа санамсаргүйгээр хүргэнийхээ аминд хүрчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хууль бусаар мод бэлтгэж байхдаа санамсаргүйгээр хүргэнийхээ аминд хүрчээ

Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авахыг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хориглодог.

Гэвч энэ оны нэгдүгээр сард хууль бусаар мод бэлтгэж байхдаа хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр иргэн Б Хөвсгөл аймгийн Галт сум, Хужиртын Азар гэх газарт хэрэглээний зориулалтаар 0,81 метр куб босоо мод унагаж, байгаль орчинд хохирол учруулсан байна. Гэвч энэ үеэр түүний унагаасан мод хажууд нь мөн зогсож байсан иргэний дээрээс унажээ. Улмаар тус иргэн гавал тархиндаа хавсарсан битүү гэмтэл авч нас барсан байна. Талийгаач иргэн Б-тэй хамт мод бэлтгэж явсан бөгөөд хүргэн ах нь байжээ. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 11-ний өдөр болжээ. Улмаар иргэн Б-д нэг жил, нэг сарын хугацаатай тэнсэн харгалзах, 450 мянган төгрөгөөр торгох ял оноосон байна. Иймд иргэд та бүхнийг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авахгүй байхыг анхааруулъя.  




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө