Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурлын нотлох баримтыг шинжлэн судлаж байна

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурлын нотлох баримтыг шинжлэн судлаж байна

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2022.06.08/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:45 цагаас эхэлсэн. 

Шүүх хурал нээлттэй явагдаж байгаа ч хэвлэл мэдээллээр шууд дамжуулахыг хориглосон. Тэгвэл шүүх яг одоо үргэлжилж байгаа бөгөөд нотлох баримт шинжлэн судлаж байна. Шүүх хуралд 12 гэрч мэдүүлэг өгчээ. 

Шүүхийн процессыг харвал Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр дуусч, анхан шатны шүүхийн шийдвэр гарч магадгүй талаар эх сурвалж мэдээлэв. Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.