ОХУ-д болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгджээ

ОХУ-д болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгджээ

Өнөөдөр /2022.06.08/ 20 цагийн орчимд Улаанбаатар хотын зарим хэсэгт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн талаар зарим иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлж буй. Тэгвэл ОХУ-д өнөөдөр /2022.06.08/ 20:24 цагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт  хүчтэй мэдэгдсэн байна. Голомтод  газар хөдлөлт 5,9 магнитуд хүчтэй байжээ. 

Эх сурвалж: ОБЕГ