СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Приус” автомашинтай зорчиж явсан хүмүүс осолдож, дөрвөн хүн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Приус” автомашинтай зорчиж явсан хүмүүс осолдож, дөрвөн хүн амиа алджээ

Иргэдийн амралт зугаалгын улирал эхэлж байгаа энэ цагт зам тээврийн осол гарах нь нэмэгддэг. Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хурдаа тохируулж, болзошгүй аюуллаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж дараах мэдээллийг нийтэлж байна.

Тухайлбал, энэ сард гэхэд Сэлэнгэ аймгийн нутагт зорчиж явсан иргэд осолд өртөж, нийт дөрвөн хүн амиа алдсан байна. Тодруулбал, энэ сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сум нутагт Toyota Prius-20  маркийн автомашин жолоодож явсан Ц  ньToyota Camry автомашинтай мөргөлдөж, улмаар Toyota Prius-20 автомашинд зорчиж явсан гурван иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын нутагт Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд явж байсан Toyota Prius-20 маркийн автомашин онхолдож, тус автомашинд зорчиж явсан 3 настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.