Улаанбаатарт бороо орно, 13 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орно, 13 градус дулаан байна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, сэрүүхэн байна. Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг.

Төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн секундэд 13-15 метр хүрч, бусад нутгаар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 градус,  Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 11-13 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө