Э.ШИНЭЧАГТАГА: Мэдүүлэг өгсөн зөрчлийн шинжгүй болохоор хэргийг хаах байх VS Э.ЦЭНДБААТАР: Цагдаагаас дуудвал очиж мэдүүлэг өгнө

Э.ШИНЭЧАГТАГА: Мэдүүлэг өгсөн зөрчлийн шинжгүй болохоор хэргийг хаах байх VS Э.ЦЭНДБААТАР: Цагдаагаас дуудвал очиж мэдүүлэг өгнө

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар 70 кг жинд 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын төрлөөр тулалдах гэж байгаа талаар мэдээлэх /2022.06.08/ үеэрээ хоорондоо маргалдаж, бие бие рүүгээ ус цацаж, савтай ундаа шидсэн үйлдэл гаргасан.

Эл үйл явдал нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

 Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор дээрх тамирчдаас тайлбар мэдүүлэг авсан эсэх, тэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар: Хэвлэлийн хурлын үеэр болсон үйлдэлтэй холбоотой цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээж шалгаж байгаа талаар мэдсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар намайг дуудаж мэдүүлэг аваагүй байна. Хэрэв цагдаагаас дуудвал очиж мэдүүлэг өгнө.

Холимог тулаанч Э.Шинэчагтага: Цагдаагийн байгууллагаас хэвлэлийн хурлын үеэр болсон үйлдлийг зөрчлийн шинжтэй эсэхийг нь шалгаж байгаа. Гэхдээ тухайн үеийн үйл явдал нь зөрчлийн шинжгүй болохоор хаах байх. Э.Цэндбаатар бид хоёр хэн хэнийгээ гэмтээж, ямар нэгэн санаа зорилго агуулж тухайн үйлдлийг гаргаагүй. Цагдаад мэдүүлэг өгсөн.