Сэтгүүлч Г.Гэрэлмаа нарын эрх чөлөөнд халдсан нь тогтоосон тул Цагдаагийн албан тушаалтнуудад хариуцлага тооцлоо

Сэтгүүлч Г.Гэрэлмаа нарын эрх чөлөөнд халдсан нь тогтоосон тул Цагдаагийн албан тушаалтнуудад хариуцлага тооцлоо

Богдхан уулын Дугуй цагаан руу явах зам баригдсан шавар гэрүүдийг буулгасан талаар сурвалжилга, мэдээлэл бэлтгэж байсан сэтгүүлч Г.Гэрэлмаа болон зураглаачийн эрх чөлөөнд цагдаагийн алба хаагчид халдаж, тодорхой бус шалтгаанаар олон цаг саатуулж, эрүүл мэнд болон өмгөөллийн үйлчилгээ авах эрхийг нь хаасан ноцтой үйлдэл гарсан талаар мэдээлсэн.

Мөн дээрх асуудалтай холбогдуулж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар уучлал гуйж, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын удирдлагуудад чиглэл өгч, дахин ийм зөрчил гарвал тус газрын удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэж мэдэгдсэн.

Тэгвэл дөнгөж сая ЦЕГ-ын тэргүүн дэд дарга нарын удирдлагууд мэдээлэл хийж, “Сэтгүүлч Г.Гэрэлмаа болон нийт сэтгүүл зүйн салбарын ажилтан алба хаагчдаас уучлал хүсэж байна” гэж мэдэгдлээ. Учир нь цагдаагийн алба хаагч нь сэтгүүлч Г.Гэрэлмаа болон зураглаачийн биед халдаж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан нь гэм буруутай үйлдлүүд тогтоож байна.

Иймд Нийслэлийн цагдаагийн газрын зарим удирдлагуудын албан тушаалын сарын цалинг 20 хувиар гурван сар хасах сахилгын шийтгэл, Хан-Уул дүүргийн цагдаагийн дарга н.Дамбийням нарын албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийн оногдууллаа. Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга н.Баянбямбад үүрэгт ажлаас нь чөлөөлөх сахилгын арга хэмжээг ноогдуулсан гэж мэдэгдлээ.  




Улаанбаатарт 29 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө