Улаанбаатарт бороо орохгүй, 26 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 26 градус дулаан байна

Ойрын хоногууд ихэнх нутгаар дулаарна. Өнөөдөр /2022.06.13/ зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бороо орно, бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 24-26 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.