Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 9 этгээдийг дайчлан баривчилжээ

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 9 этгээдийг дайчлан баривчилжээ

Мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг дайчлан баривчилжээ.

Тодруулбал, энэ оны зургадугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах оффист хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 9 этгээдийг илрүүлсэн байна. Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст явуулж байна.