БНСУ-д ажиллаж байсан монгол залууг захирал нь хилс хэрэгт гүтгэж, иммигрэйшнд барьж өгсөн гэв

БНСУ-д ажиллаж байсан монгол залууг захирал нь хилс хэрэгт гүтгэж, иммигрэйшнд барьж өгсөн гэв

БНСУ-д ажиллаж байсан монгол залууг захирал нь хэрэгт гүтгэн, цагдаа нарт барьж өгчээ. Залуу буудалд ажилладаг байсан бөгөөд өнгөрсөн сард захирал гэх БНСУ-ын иргэн насанд хүрээгүй хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрөлгүй үйлчилсэн байна.

Тус улсын хуулиар “насанд хүрээгүй хүүхдэд эцэг, эх, гэр бүлийн хүнгүйгээр үйлчлэхийг” зочид буудал зэрэг байгууллагад хориглодог аж.

Ингээд цагдаа нар ирэхэд буудлын захирал “Би биш, манай ажилтан хүүхдүүдийг оруулсан” гэж хэлэн монгол залуугийн мэдээллийг өгчээ. Улмаар цагдаа нар “хараар буюу” хууль бусаар ажиллаж байсан тул монгол залууг иммигрэйшн рүү шилжүүлсэн байна.

Залуу өнөөдрийг хүртэл нэг сарын гаруй иммигрэйшнд хоригдож байгаа аж. Үүгээр ч зогсохгүй буудлынх нь захирал өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ажилласан цалинг нь өгөөгүй байна.

Тус иргэнд БНСУ дахь Гадаад иргэнийг хамгаалах байгууллагаас хуулийн тусламж, зөвлөгөө өгч, цалинг нь олгуулахаар ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.