Туркт шувууны ханиад эмчилж байгаа гэх хүнтэй цахимаар танилцаж, 33,500 доллар шилжүүлээд "Романс" залилангийн хохирогч болжээ

Туркт шувууны ханиад эмчилж байгаа гэх хүнтэй цахимаар танилцаж, 33,500 доллар шилжүүлээд "Романс" залилангийн хохирогч болжээ

Монгол Улсын иргэн Д.О нь "Романс" залилан буюу цахим сүлжээнд дотно харилцаа тогтоосон үл таних хүн рүүгээ 18 удаагийн үйлдлээр 77 мянган доллар шилжүүлж, залилуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл манай улсын хэд хэдэн эмэгтэй эл төрлийн гэмт хэргийн хохирогч болж залилуулжээ.

Тухайлбал:

  • Монгол Улсын иргэн С нь Mickeal гэх хаягтай, өөрийгөө малын эмч гэж танилцуулж, Турк улсад шувууны ханиад эмчилж байгаа гэх хүнтэй дотно харилцаа үүсгэж, улмаар 33,500 доллар,
  • Иргэн С нь George Henson гэдэг хаягтай, Австралид амьдардаг, Австралид ирэх урилга, илгээмж явуулна гэсэн хүнд дотно харилцаа үүсгэж, 2 удаагийн үйлдлээр 37 мянган доллар шилжүүлжээ.

Олон улсад ROMANCE SCAM гэж нэрлэдэг энэ гэмт хэргийн цаана хохирогчтой чин сэтгэлээсээ ярилцаж байгаа дүр эсгэн, итгэл төрүүлж, 3-6 сарын хугацаанд хайр дурлалын сэдвээр яриа өрнүүлж, урхиддаг байна. Эмэгтэйчүүд англи хэлээ сайжруулна, гаднын хүнтэй сууж баян тансаг амьдрана, гадагшаа явна гэсэн хүсэлдээ автаж, гаднын иргэнтэй сошиал орчинд найз болох нь их байдаг аж. Харин үүний цаана ихэвчлэн улс дамнасан залилангийн хэрэг үйлдэгчид бүлгээрээ ажиллаж байдаг гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа юм.

Мөн залилагчид өөртэй нь харьцаж байгаа хүнээ ойр дотны хүмүүс, найз нөхөддөө битгий мэдэгдээрэй гэж хүсэж, өөрийнх нь талаарх санхүүгийн талаар сонирхож улмаар мөнгө нэхэх аргыг ашигладаг байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө