Манай улсын найман иргэн Вьетнамд, нэг иргэн БНСУ-д хулгайн хэргээр шалгагдаж байна гэв

Манай улсын найман иргэн Вьетнамд, нэг иргэн БНСУ-д хулгайн хэргээр шалгагдаж байна гэв

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэд гадаадын орнуудад халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдээд байна. Энэ оны зургадугаар сарын байдлаар хулгайн хэргээр Монгол Улсын 19 иргэн хилийн чанадад ял эдэлж байгаа аж. Тодруулбал,

  • БНХАУ-12
  • Вьетнамд-5
  • Герман-2 иргэн тус тус хулгайн хэргээр ял эдэлж байна.

Мөн одоо Вьетнамд найм, БНСУ-д нэг иргэн хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар Гадаад хэргийн яам мэдээллээ. Хамгийн сүүлд Вьетнамд манай улсын найман иргэн бүлэг хулгайн хэрэгт нэр холбогдсон. Тус иргэд нь энэ сарын 13-ны өдөр Вьетнамд аялж байсан Швед улсын хоёр иргэний кредит картыг хулгайлж, 45 мянган долларын гүйлгээ хийсэн нь урьдчилсан шалгалтаар тогтоогджээ. Одоо уг хэргийг Вьетнамын цагдаагийн газраас шалгаж байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

29 минутын өмнө