СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усархаг ширүүн борооны улмаас Сэлэнгэ голд 130 ямаа урссан байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усархаг ширүүн борооны улмаас Сэлэнгэ голд 130 ямаа урссан байна

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ногоон-Арал гэдэг газар зургадугаар сарын 15-ны оройн 20 цагийн үед орсон усархаг ширүүн борооны улмаас Сэлэнгэ голд 130 ямаа урссан байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Б-ын  Сэлэнгийн  голын усанд урсаж хорогдсон 130 ямааны  сэг зэмийг гаргаж ажилласан байна. Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж байна. Иймээс хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялаж, амарч зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхаарууллаа.