СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 минут орсон хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас 80 мал хорогдож, 10 байшингийн дээвэр цоорчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 минут орсон хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас 80 мал хорогдож, 10 байшингийн дээвэр цоорчээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн Чичингийн-Өвөр, Хувтын дөрөлж гэдэг газар зургадугаар сарын 15-ны өдрийн 19:00-19:30 цагийн хоорон хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас тус газар 12 өрхийн 11 тугал, 19 хурга, нийт 30 төл мал хорогдож, 10 өрхийн байшингийн дээврийн хар цаас цоорч, 1 өрхийн 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг зургадугаар сарын 16-ны өдрийн 08:30 цагт хүлээн авсан байна.

Мэдээллийн дагуу Чичин багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тухайн газарт зургадугаар сарын 16-ны өдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг устгах ажлыг хийсэн тухай тус сумын ЗДГТ-ын дарга Хөвсгөл аймгийн ОБГ-т мэдээлжээ. 

Мөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Овооны-Өвөр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 35 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ зургадугаар  сарын 15-ны өдрийн 19:00-19:30 цагийн хооронд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас малчин Л-ийн 40 бог мал хорогдсон тухай мэдээллийг зургадугаар сарын 16-ны 17:10 цагт хүлээн авсан байна.

Малчин Л-ийн 5 хонь, 35 ямаа хорогдсон бөгөөд зургадугаар сарын 17-ны өдөр тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг томилогдож, хорогдсон малын сэг, зэмийг устгахаар ажиллаж байгаа юм.