ВИДЕО: Нийтийн гудамж, талбайд зодолсон насанд хүрээгүй хүүхдүүдэд “сануулах” арга хэмжээ авчээ

ВИДЕО: Нийтийн гудамж, талбайд зодолсон насанд хүрээгүй хүүхдүүдэд “сануулах” арга хэмжээ авчээ

Энэ сарын 06 /2022.06.06/-ны өдөр нэр бүхий их сургуулийн эмэгтэй оюутнуудад маргалдаж, зодолдсон гэх агуулгатай видео мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Тэгвэл тус хэрэг явдал нь нийслэлийн Баянгол дүүрэгт болсон нь тогтоогдсон байна.

Иймд цагдаагийн байгууллагаас тус хэрэг явдалд оролцсон иргэдийг олж тогтооход тэд насанд хүрээгүй Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүд байжээ. Ингээд тэдэнд цагдаагийн байгууллагаас “сануулах” арга хэмжээ авч, асран хамгаалагчдад хүлээлгэн өгсөн байна. ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэн байгаа энэ цагт иргэдийг хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.