Улсын хэмжээнд 24 сая төл бойжиж байна

Улсын хэмжээнд 24 сая төл бойжиж байна

Улсын хэмжээнд төллөвөл зохих 27.9 сая эх малын 24.3 сая буюу 86.9 хувь нь төллөж 24.4 сая төл хүлээн авснаас 24 сая төл бойжиж байна. Төл бойжилт 98.3 хувьтай байна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлэв. 

Бүсээр нь авч үзвэл:

  • Баруун бүсэд 91.9
  • Хангайн бүсэд 88.1
  • Төвийн бүсэд 83.0
  • Зүүн бүсэд 82.3 хувьтай мал төллөжээ. 

Төлийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.8 сая буюу 25 хувиар нэмэгдсэн байна.