Сошиал паркт болсон Хурд хамтлагийн “Бүсгүй” амьд хөгжмийн тоглолтын үеэр иргэд хоорондоо зодолдож буй бичлэг цахим орчинд тархаж, шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл, уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тус хэрэгт хэдэн иргэд холбогдож, гэмтлийн зэрэг ямар гарсан гэдэг нь шалгалтын ажиллагаагаар тогтоогдоно.