Бусдад зодуулж хүнд гэмтэл авсан байж болзошгүй хугацаат цэргийн алба хаагч таалал төгсжээ

Бусдад зодуулж хүнд гэмтэл авсан байж болзошгүй хугацаат цэргийн алба хаагч таалал төгсжээ

Орбитод байдаг дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н нь уржигдар /2022.06.16/-ны орой яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт, ухаангүй хүргэгдэн ирсэн байдаг.

Учир нь тэрээр цэргийн алба хаагчид зодуулсаны улмаас хүнд гэмтэл авсан байж болзошгүй талаар зарим эх сурвалжууд мэдээлж буй. Учир нь түүний ар гэрийн хүмүүс хэвлэлд мэдээлэл өгөхдөө, “Дүүгийн минь ходоод бөмбөг шиг л задарсан учраас бүхэлд нь авсан гэж эмч хэлсэн” гэсэн байгаа юм. Тэгвэл өчигдөр /2022.06.17/ 21 цагийн орчимд хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н таалал төгссөн талаар эх сурвалжууд мэдээлжээ.